fbpx
Skip links

САРУУЛ ШИЛТГЭЭН – EVERWELL CONDOMINIUM

“Саруул шилтгээн констракшн” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэж буй “Саруул Шилтгээн Everwell condominium” төсөл нь 16 давхар 3 блок, нийт 444 айлын орон сууц, спорт комплекс, худалдаа үйлчилгээ бүхий цогцолбор хотхон юм. “Саруул Шилтгээн Everwell condominium” хотхон нь аюулгүй, тав тухтай орчин, гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангасан худалдаа үйлчилгээний цогцолбор, томоохон спорт комплекс, гэр бүл хөгжлийн төв, тоглоомын талбай, ногоон байгууламж, гэрээсээ гаралгүй орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан олон төрлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр байршилтай.

Бид барилга төлөвлөлтийн сүүлийн үеийн трэнд болсон WELL BUILDING STANDARD-ын философи зарчмыг баримтлан их хотын завгүй гэр бүлийн гишүүн бүрийн асуудлыг шийдсэн, урт удаан аз жаргалтай амьдралыг бий болгох орчин нөхцлийг бүрдүүлэхээр энэхүү хотхоноо төлөвлөн бүтээж байна.

Давуу талууд

Оршин суугчдын тав тухыг бүрэн хангахын тулд зайлшгүй байх ёстой илүү тааламжтай байдлыг бүрдүүлэх үйлчилгээний функцүүдийг судалгаан дээр үндэслэн төсөлдөө тусгасан.

Үйлчилгээний төв

Хотхоны нэг болон хоёрдугаар давхарт оршин суугчдад зориулсан үйлчилгээний төвд дэлгүүр, ресторан, хүүхэд хөгжлийн төв, номын сан, кофе шоп зэргийг төлөвлөсөн.

Спорт комплекс

Бид оршин суугчиддынхаа эрүүл мэнд, бие бялдарт зориулан Монголдоо томд тооцогдох фитнес, 25м урт гурван замтай усан бассейн, спорт заалыг бүтээн байгуулж байна.

Гэр бүл хөгжлийн төв

Хотхоны оршин суугчид болох гэр бүлийн гишүүн бүрд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, авьяасаа нээх, илүү ихийг суралцах таатай боломж нөхцлийг бүрэн олгох болно.

ХОТХОНЫ ДАВУУ ТАЛУУД

Хог төвлөрүүлэх нэгдсэн систем

Бид хотхоны цэвэр байдлыг хангах үүднээс Сингапурын хог хаягдлын менежментийн туршлагыг нэвтрүүлсэн.

Аюулгүй байдал

Бүх давхаруудын айл дотроос бусад нүдэнд үзэгдэх хэсгүүд камерын дуранд өртсөн байхаар төлөвлөсөн.

Нэгдсэн үйлчилгээ

Цэвэрлэгээ, хүргэлт, хүүхэд харах үйлчилгээ зэрэг оршин суугчдад зориулсан үйлчилгээ.

Автомашингүй ногоон бүс

Бид хотхоны барилга хоорондын зайг автомашингүй ногоон бүс болгон тохижуулсан.

Ухаалаг шуудан

Орон сууц бүрийн нэгдүгээр давхарт ухаалаг шуудан илгээмжийн хайрцагийг суурилуулж өгсөн.

Дулаан зогсоол

Хотхоны зоорийн давхар нийлмэл нэгдсэн зогсоол, 2 ширхэг цахилгаан автомашины зогсоол төлөвлөсөн.

Гэр бүл хөгжлийн төв

Оршин суугчид хотхоны гэр бүл хөгжлийн төвд олон төрлийн сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Спорт комплекс

Нийт 6600м2 талбайд бялдаржуулах төв, гурван замтай 25м урт усан бассейн болон сагс воллейболын спорт заал.

Авто угаалга

Нэг давхарын зочны авто зогсоолд 8 машин хүлээн авах хүчин чадалтай автомашин угаалгын төвийг төлөвлөсөн.

Промо талбай

Нэг давхарт байрлах зориулалтын талбайг оршин суугчид түрээслэн өөрсдийн худалдааг хийх боломжтой.

Номын дэлгүүртэй кофе шоп

Бид оршин суугчиддаа сонирхолтой ном зохиол уншин дуртай кофегоо ууж суух боломжтой газрыг хөгжүүлсэн.

Бусад

Супермаркет, АТМ, үсчин, ресторан, эмийн сан, цэцэрлэг, хүргэлттэй хоолны газар гэх мэт бүх үйлчилгээ нэг дор.

КОНДО ОРОН СУУЦ ГЭЖ ЮУ ВЭ?

Condominium гэдэг нь хамтран өмчлөх гэсэн утгатай латин үг юм. 18-р зууны эхнээс суурин газруудын хүн амын өсөлт, хотуудын хөгжил, нутаг дэвсгэрийн хязгаарлагдмал байдал нь айл бүр тусдаа хашаанд өөрсдийн байшин (house)-тай байх боломжийг хязгаарлан, орон сууц хороолол (apartment)-ууд баригдах үндэс болсон байна. Орон сууцны барилга нь байр бүр хувийн өмч боловч гэрийнхээ хаалгаар гараад зам талбай, орц, шат, дээвэр гээд нийтийн эзэмшлийн талбайг хамтран өмчилдөг гэсэн утгаар кондоминиум буюу кондо гэдэг нэр томъёо үүсчээ.

МЭДЭЭЛЭЛ & ЗӨВЛӨГӨӨ

АШИГЛАЖ БУЙ БРЭНД МАТЕРИАЛУУД

Бид материал сонголтод онцгойлон анхаарч Бельги, ХБНГУ, Франц, Турк улсуудад мөрдөгддөг, Европын Холбооны стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй материалуудыг ашиглаж байна.

БАЙРШИЛ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороо, “Улаанбаатар сувилал”-ын урд

1км
Төрийн үйлчилгээ

800м
Автобусны буудал

1км дотор
ЕБС 5 сургууль

1.2км дотор
Улсын 2 цэцэрлэг

1.2км дотор
ХУД ЭМНТ

1.8км дотор
Номин, Оргил, Органик зах

Танд таалагдаж байна уу?

Хотхоны талаар илүү ихийг мэдмээр байвал манай борлуулалтын албатай холбогдох болон загварын байраар зочлоорой.

Борлуулалттай холбогдох Загварын байраар зочлох